Ц.Баатархүүг улс төрд оруулсан хүн нь Ц.Элбэгдорж
УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт АН-аас Цэндийн Баатархүү нэр дэвшээд байгаа билээ. Энэ хүнийг олон нийт уран илтгэгч гэдгээр нь сайн мэднэ.
Тэгвэл Цэндийн Баатархүүг улс төрд оруулсан хүн нь өнөөх л Ц.Элбэгдорж юм байна.
Тодруулбал Ц.Элбэгдорж 2004-2006 онд хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхий Сайдаар ажилласан. Энэ үеэрээ буюу 2005 онд Цэндийн Баатархүүг өөрийнхөө пиар хариуцсан баруун гар буюу Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах албаны даргаар анх томилж, улс төрд хөтлөн оруулж ирсэн юм байна. Үүнээс хойш Ц.Баатархүү НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар ажиллаж байгаад ийнхүү УИХ-д нэр дэвшиж байгаа ажээ.