Хоёр болон тавдугаар тойрог хамгийн олон мандаттай
Энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ес дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн сонгууль нийт 13 тойрогт явагдах ба нэр дэвшигчид 78 мандатын төлөө өрсөлдөж буй. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн УИХ-ын сонгуулийн тойргийг парламентаас томсгосон байдлаар тогтоосон. Ингэснээр хоёр болон тавдугаар тойрог 10 мандаттайгаараа хамгийн олон мандаттай тойрогт тооцогдож байна. Нэгдүгээр тойрог ес,дөрөвдүгээр тойрог найман мандаттайгаараа удаалж байна.
Орон нутаг:
-Архангай, Баянхонгор, Өвөрхангай – 1 дүгээр тойрог – 9 мандат
-Говь-Алтай, Завхан, Увс, Ховд – 2 дугаар тойрог – 10 мандат
-Баян-Өлгий – 3 дугаар тойрог – 3 мандат
-Булган, Орхон, Хөвсгөл – 4 дүгээр тойрог – 8 мандат
-Дархан-Уул, Сэлэнгэ, Төв – 5 дугаар тойрог – 10 мандат
-Дорнод, Сүхбаатар, Хэнтий – 6 дугаар тойрог – 7 мандат
-Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь – 7 дугаар тойрог – 7 мандат
Улаанбаатар хот:
Баянзүрх дүүрэг – 8 дугаар тойрог – 5 мандат
Баянгол дүүрэг – 9 дүгээр тойрог – 3 мандат
Сүхбаатар, Чингэлтэй – 10 дугаар тойрог – 6 мандат
Сонгинохайрхан – 11 дүгээр тойрог – 5 мандат
Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог – 3 мандат
Багануур, Багахангай, Налайх – 13 дугаар тойрог – 2 мандаттай.
Ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 28-ны баасан гарагт болно.