ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭЦЭСТ 8.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Арилжааны банкууд болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны дөрөвдүгээр сарын эцэст 8.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх сараас 133.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр тус, тус өссөн үзүүлэлт. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.9 (7.9 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.1 (86.8 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 1.0 (80.2 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.