ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол Улсад өгсөн шахалт
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалт 2024 оны долоодугаар сарын 3-4-ны өдөр Казахстан улсын Астана хотод болно. Энэхүү дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох аж.ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар юу хэлэлцэх вэИрэх сард болон дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын гишүүн есөн орны удирдагчид (БНХАУ, ОХУ, БНЭУ, Иран, Казахстан, Пакистан, Тажикстан, Узбекстан, Киргизстан) улс төр, эдийн засаг, худалдаа наймаа, соёл болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.Мөн Беларусь улсыг ШХАБ-ын гишүүнээр элсүүлэх эсэх нь асуудлыг хэлэлцэх нь дээд хэмжээний уулзалтын гол асуудал юм. ШХАБ-ын Аюулгүй байдлын дэд генерал Сохаил Ханы мэдээлснээр дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнуудын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт тавьж, тодорхой саналууд гарах аж.Энэхүү уулзалтад ШХАБ-ын томоохон гишүүн БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди оролцохгүй байх магадлалтай. Харин БНХАУ, ОХУ зэрэг бусад улсын удирдагчид оролцохоор төлөвлөж байна.Дээд хэмжээний уулзалтын өмнө Монгол Улсад өгсөн шахалтМонгол Улс ШХАБ-д 2004 онд ажиглагч орны статусаар элсэж, цаашид ч гишүүн бус ажиглагчийн хувиар оролцохоо удаа дараа мэдэгдсээр ирсэн. Харин 2024 оны тавдугаар сард болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэх хүсэлтэй байгаагаа мөн бусад улс ч энэ шийдвэрийг зөвшөөрч буйг мэдэгдсэн билээ. Иймд ирэх долоодугаар сарын дээд түвшний уулзалтаар Беларусийн нэгдэх хүсэлтийг авч хэлэлцэхээс гадна Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр нэгтгэх шахалтыг дахин илэрхийлж магадгүй юм.Учир нь, ажиглагчийн статустай байсан Иран, Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсэж, одоогоор Монгол, Афганистан гэсэн хоёр улс ажиглагчийн статусаа хэвээр хадгалж байна. Өнгөрсөн жилээс ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин ажиглагч болон яриа хэлэлцээний түншийн статустай орнуудыг ШХАБ-д нэгдэхийг уриалж, шинэ гишүүн хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлсээр буй.Долоодугаар сарын эхээр болох дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй хамтарсан болон ганцаарчилсан уулзалт хийх бололтой.