Д.Амарбаясгалан бол хэлэлцээрийнмастер. Бас ялалтын менежер
Монгол ардын намаас баруун бүсэд бусдыгаа манлайлан нэр дэвшигч, “Морьтой аравт”-ын удирдагч ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн талаар хүмүүс юу гэж өгүүлснийг түүвэрлэн хүргэе.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Д.Амарбаясгалан бол ардчилагч бөгөөд шинэчлэгч юм
-Д.Амарбаясгалан бол ардчилсан парламентын засаглалд үнэн голоосоо хайртай ардчилагч бөгөөд шинэчлэгч юм. Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан байх ямар ч боломжгүй.
Д.Амарбаясгалан даргын удирдаж буй Баруун бүсийн сонгуулийг заавал арван мандатаар бүтнээр нь дугуйлах нь Баруун бүс нутгийн хөрөнгө оруулалтын баталгаа болно
СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг: Д.Амарбаясгалан бол хэлэлцээрийн мастер. Бас ялалтын менежер
-Д.Амарбаясгалан бол маш олон талтай лидер.
Хүн нь зөөлөн, эвсэг, бас дулаан юм шиг үзэгдэвч маш хатуу. Чулуу шиг хатуу атлаа дулаан харагдана гэдэг бас л давуу тал биз. Үеийнхнээсээ ялгардаг нэг том чанар түүнд бий. Тэр худлаа шороо манаргаж байлддаг тоглогч биш.
Өөр нэг гоё чанар бий. Тэр яаж ч байсан нэг их хувирдаггүй юм.
Дээшлэх тусам хямсайдаг мангарууд олширсон цаг болохоор түүний хүнтэй ямар л байсан түүгээрээ явж байдаг зан надад жишээ нь тааламжтай сэтгэгдэл төрүүлдэг юм.
Тэр ноцуулаад л , тэсвэрлээд л яваа юм шиг харагдах нь олон. Гэхдээ тийм биш байдаг.
Тэр бол инжаан шиг уран нарийн гүйцэтгэлтэй инженер. Нийгмийн ухааныханаас шал өөр характертай нөхөр гэсэн үг. Энгийн үгээр хэлэхэд үнэхээр сайн бодолттой улстөрч л дөө.
Мөн Д.Амарбаясгалан бол хэлэлцээрийн мастер. Бас ялалтын менежер.
Сэтгүүлч Р.Эмүжин: “Шинэ хоршоо”-г бол сонгууль дууссан ч ярьсаар л байх болно шүү
-Аймгаас холгүй, Алтайн төвөөс 20-оод км-т гахай, тахиа, бүр туулайн ферм байдаг байв. Ахлах ангийн хүүхдүүд бид дулаарахаар тийшээ алба юм шиг очно, хэдэн тахиаг нь элдэж хөөнө.
Гэрээс гарч ирж тахиа туулайгаа өмгөөлдөг хөвгүүд нь Амарбаясгалан болон түүний ах байсныг түүний ярианаас сая олж мэдлээ. Алтайчууд тэр үед герман үүлдрийн үхэр үржүүлдэг, Амарбаясгалан аавтайгаа ферм, хоршоо дамжин үржил, өвс тэжээл, хээлтүүлэг, судалгаа гээд юм юманд нь багаасаа явдаг байснаа дурсаж байх юм.
“Шинэ хоршоо”-ны санааг тэр үеэс л аав нь эрж хайж, насаараа янз бүрээр сэтгэж, ярьж ирсэн гэнэ. За энэ малчид, малаа, нүүдэлчин Монголтойгоо авч үлдэх зорилготой “Шинэ хоршоо”-г бол сонгууль дууссан ч ярьсаар л байх болно шүү. Бүүр залхтал чинь ярих байх, учир нь өвөл ямар залхах биш дээ.
“Шинэ хоршоо”-г санхүүжүүлж байгаа 5.0 их наяд төгрөгийг Монголын 10 шахам том, бага банкууд эх үүсвэрээсээ гаргаж, малчидтай зээлийн гэрээ хийж байгаа. Мөнгө л болохоор урд хөрш санхүүжүүлсэн гэдгээ болиорой, монголчуудад бас чаддаг мэддэг юм бий, чансаатай эх үүсвэр байдаг шүү.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах: Хүчирхэг удирдагчийн шинж түүнд бий
-Д.Амарбаясгаланг АНУ-ын нийслэл дэх Жорж Вашингтоны Их Сургуульд суралцаж байх үед нь уулзан танилцаж байсан юм. Миний анзаарч байснаар тэр санаа бодлоо эмх цэгцтэй илэрхийлж, алив асуудалд нухацтай ханддаг юм шиг санагдсан. Тэрээр олон сонгуулиудад менежэрээр ажиллахдаа байнга ялалт авч ирж байсан нь түүний хэр стратегич болсныг харуулна. Хэт туйлшралгүй бусад намуудтай ч тодорхой түвшинд ойлголцдог, ѳѳрийн зарчимдаа хатуу зогсож чаддаг чанар нь түүний хувь хүний араншингийн илрэл байх. Нэг тийм хүчирхэг удирдагчийн шинж түүнд бий.
Түүний санаачлан эхлүүлж буй “Шинэ хоршоо хѳдѳлгѳѳн” бол Монголын хѳдѳѳ аж ахуйн салбарт шинэчлэл авчрах тѳдийгүй малчдын хѳдѳлмѳрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уламжлалт мал аж ахуйг тооны үзүүлэлтээр бус чанарын үзүүлэлтээр үнэлэх үнэлэмжийг авч ирнэ. Хамгийн бага хүүтэйгээр хоршоодод зээл олгож дэмжих нь тэднийг ѳѳрийнхѳѳрѳѳ хѳгжих сайн боломж болно.
Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН СОНГУУЛИЙН ШТАБ