Дунд голын гүүрэн доороос нэр, нас, хүйс нь тодорхойгүй хүний цогцос олджээ
Өчигдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг Дэлгэрэх хотхоны урд талд Дунд голын гүүрэн доор голын усанд нас барсан хүний цогцос олдсон байна. Энэ талаарх дуудлага тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 10:30 цагт бүртгэгдсэн байна. Энэ дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт байсныг 5 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.