Гэр шатсаны улмаас 2 настай хүүхэд нас барж, 31 настай эрэгтэй эмнэлэгт хүргэгджээ

0

Хэнтий аймгийн Хэрлэн сум, Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /2024.07.03/ 00:09 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 00:12 цагт очход, иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Б/31 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд, 3 дугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, мөн бага насны хүүхэд Г/2 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг аймгийн Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *