Парисын олимпын наадамд оролцох тамирчдын хувцас нийтдээ 104 сая төгрөгөөр бүтжээ
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам энэ долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдана. “Парис-2024” олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилээ урлаж буй.
Тэгвэл баг тамирчдын багц хувцасны зардлын төсвийг танилцуулсан байна. Тодруулбал,
- Эрэгтэй, эмэгтэй туг баригчийн хувцас тус бүр 3,000,000 төгрөг
- Эрэгтэй тамирчдын хувцас тус бүр 2,070,000 төгрөг, нийт 12,420,000 төгрөг
- Эмэгтэй тамирчдын хувцас тус бүр 2,150,000 төгрөг, нийт 86,000,000 төгрөг буюу нийт 104,420,000 төгрөгөөр бүтжээ.