Монгол сэтгүүлч алдарт “BBC News”-д ажиллахаар боллоо

0

Сэтгүүлч Ш.Цогзолмаа Их Британийн төдийгүй дэлхийн мэдээ, мэдээллийн зүрх нь байсаар ирсэн BBC (British Broadcasting Corporation)-д ажиллахаар болжээ.

Тодруулбал, Залуу сэтгүүлч Ш.Цогзолмаа өөрийн цахим сүлжээндээ “Энэ оныг дуустал Лондон дахь BBC World Service (BBC News)-д сэтгүүлчээр ажиллах гэж буйгаа дуулгахдаа баяртай байна. Энэхүү боломжийг олгосон Чевенинг болон BBC хамтарсан хөтөлбөрт маш их баярлалаа.Дэлхийн хамгийн том медиа байгууллагын дээвэр дор үлгэрлэж явсан сэтгүүлчидтэйгээ зэрэгцэн ажиллах нь. Хүүхэд насны мөрөөдөл BBC-д ажиллах байв. Олон боломж, туршлагыг олж авна гэж найдаж байна” гэж бичсэн байна.

BBC News-ийн тухайд 2022 онд 100 нас хүрсэн. 1922 оны 10-р сарын 18-нд Marconi’s Wireless Telegraph Company, Metropolitan Vickers Electrical Company, Radio Communication Company, The British Thomson-Houston Company, The General Electric Company, Western Electric Company зэрэг хувийн мэдээллийн компаниуд нийлж British Broadcasting Company (Британийн мэдээллийн компани) байгуулжээ.

Ерөнхий бүтэц

  • Мэдээ болон өдөр тутмын асуудлын Захиргаа (BBC News)
  • Телевизийн захиргаа (BBC Television)
  • Радио, хөгжмийн Захиргаа (BBC Radio)
  • Спортын Захиргаа (BBC Sport)
  • Цаг агаарын Захиргаа (BBC Weather)
  • Телевизийн киноны Захиргаа (BBC Films)
  • Дэлхий нийтийн хөтөлбөрийн Захиргаа (BBC World Service)
  • Дизайн инженерийн Захиргаа (BBC Design & Engineering)
  • BBC архив (BBC Archives)

2022 оны байдлаар ВВС-ийн нийт сонсогч, үзэгчдийн тоо 150 саяыг даваад байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *