Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороотой
2024 оны 07 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 05-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 7-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр.
Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 06, 07, 09, 10-нд дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.