Ж.Баярмаа: Сонгуулиар жижиг намын нэр дэвшигч МАН-ын нэр дэвшигчдийг дэмж гэж мөнгө тараасан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд
боллоо. Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг
Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ.
Гишүүд асуулт асууж, үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Авлигтай тэмцэж байна
гэсэн ч авлигын индекс огцом уруудаж байгаа. Энд болохоор ” Тэрнээс боллоо, энэнээс боллоо гэж
буруутан гаргаж ирдэг. Сүүлдээ Ц. Элбэгдоржоос
боллоо гэж байх шиг байна. Сонгуульд мөнгө гол үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Тойрог томссоноор
мөнгөний үүрэг бүр их болсон. Жижиг намууд хавсарга шинжтэй болсон. Тэр бүү хэл эрх баригчдын
өмнөөс мөнгө тараагчийн үүрэг гүйцэтгэж байсныг
бид барьж, хууль хяналтын байгууллагад барьж өгсөн
байгаа. Гэхдээ амжилт олохгүй байх гэж айж байна”
гэв.