Энэ онд алтны ханш 12 хувиар өсөж, түүхэн дээд түвшнүүдээ шинэчлэн тогтоожээ

0

Энэ онд алтны ханш 12 хувиар өсөж, түүхэн дээд түвшнүүдээ шинэчлэн тогтоож, 2024 оны хамгийн сайн үзүүлэлттэй хөрөнгө оруулалтын хэрэгслээр тодроод байна. Мөн жилийн үнийн өсөлтөөр 2020 оноос хойших дээд цэгт хүрэх төлөвтэй байгаа юм. Геополитикийн эрсдэлүүд болон дэлхийн эдийн засгийн хямрал болох сөрөг хүлээлт зах зээлд давамгайлсан нь тус металлын эрэлт нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна. Дэлхийн алтны зөвлөлөөс алтны нийлүүлэлт сүүлийн дөрвөн жилийн турш тогтвортой өсөж байгааг тодотголоо. Тус металлын дэлхийн нийлүүлэлтийн дийлэнх хувийг цөөн тооны уул уурхайн компани бүрдүүлж байгаа аж. Тухайлбал: алт олборлолтоороо “Newmont”, “Barrick Gold”, “Agnico Eagle” компани дэлхийд тэргүүлж байна. АНУ-ын Денверт төвтэй “Newmont” компанийн алтны нийлүүлэлт 2023 онд 2022 оныхоос найман хувиар буурч, 5.5 сая унц болсон ч алтны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа юм. Тус компани Австрали болон Канад дахь олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд “Newcrest Mining” компанийг 17 сая ам.доллароор худалдан авчээ.   Түүнчлэн Канадад төвтэй “Barrick Gold” компанийн олборлолт 2023 онд 4.05 сая унц болж, 2022 оныхоос 2.1 хувиар буурсан байна. Өрсөлдөгч “Newmont” компани нь үйл ажиллагаагаа тэлсэн ч тус компани органик өсөлтөд төвлөрч, Невада муж болон Бүгд Найрамдах Доминикан улс дахь олборлолтдоо түлхүү анхаарах стратеги баримталж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *