С.Амарсайхан: Төр түмнийхээ их баяр наадмыг ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ
Тулгар төрийн 2233 Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Төр түмнийхээ их баяр цэнгэл наадмыг ёслол төгөлдөр, гүн хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Мал аж ахуйд тэтгэгдсэн нүүдэлчин Монголчууд бид сав ертөнц болсон байгаль эх дэлхийтэйгээ зохирон амьдрах хосгүй өв соёлтой бөгөөд мянга мянган жилийн турш дөрвөн улиралдаа таацуулж нүүдэллэхдээ уул ус, ургамал, амьтан, араатан жигүүртэн, хамаг бүхний оршихуйн тэнцвэрт байдлыг хадгалж ирснээрээ дэлхийд гайхагддаг.
Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уяхыг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид олон түмэн төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна.
Энэ жилийн наадамд эх орны өнцөг булан бүрээс төрийнхөө их баяр наадмыг зорин ирсэн
6 насны нийт 966 хурдан буян уралдан тоосоо өргөж, торгон жолоогоо өргүүллээ.