“Эмми”-гийн шагналд нэр дэвшигчдийг танилцуулжээ

0

XVII зууны эхэн үеийн Япон оронд үзэгчдийг аваачих “Shogun” олон ангит кино телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Эмми” наадмын хамгийн олон шагналд нэр дэвшжээ.  

Уг цуврал нь “Шилдэг драмын цуврал” зэрэг 25 төрөлд нэр дэвшсэн байна. Харин “The Bear” нэг жилд хамгийн олон шагналд нэр дэвшсэн инээдмийн цувралын дээд амжилтыг эвдэж, 23 шагналд хүч сорихоор болсон бол “Only Murders in the Building” 21 номинацид нэр дэвсэн байна.

Нэр дэвшигчдийг Лос-Анжелес хотоос шууд дамжуулсан ёслолын үеэр зарласан бөгөөд эцсийн шатны санал хураалт ирэх сард болно. “Эмми” наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 15-ны өдөр болох юм.

Зохиолч Жеймс Клавеллийн түүхэн зөгнөлт зохиолоос сэдэвлэсэн “Shogun” цувралд феодалын нийгмийн үеийн Япон орны улс төрийн ээдрээтэй амьдралыг дүрслэн үзүүлдэг байна. 

Netflix стриминг үйлчилгээ нийт 107 номинацид нэр дэвшсэнээр бусад нэр дэвшигчийг тэргүүлсэн бол FX суваг 93, HBO суваг 91, Apple TV+ 72 төрөлд тус тус нэр дэвшсэнээр удаалсан байна. Харин конгломератуудыг бүхэлд нь авч үзвэл, FX, ABC, Hulu, Disney+ зэрэгтэй олон ангит цуврал, төслүүд дээр ажилласан “Walt Disney” компани “Эмми”-гийн 183 номинацид нэр дэвшсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *