АШУҮИС-ийн ректороор Б.Дамдиндоржийг томилжээ
АШУҮИС-ийн Ректорын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын дүнгээр 96,3 хувь буюу хамгийн өндөр үнэлгээг авч, удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар АШУҮИС-ийн ректорын албан тушаалд Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндоржийг томилсон байна.
Профессор Б.Дамдиндорж нь 2005 оноос дадлагажигч багш, багш, ахлах багш, 2012 – 2018 онд Физиологийн тэнхимийн эрхлэгч, 2018 – 2020 онд АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал, 2020 – 2023 онд АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, Тэргүүн дэд захирал, 2023 – 2024 онд Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс АШУҮИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байна