2024-2025 оны хичээлийн жил ГУРВАН УЛИРАЛТАЙ байна
Боловсролын сайдын тушаалаар Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц батлагдаад буй. Тодруулбал, шинэ хичээлийн жилд бие даалтын хугацааг оруулахдаа хичээллэсэнд тооцох бөгөөд Сурагчид энэ хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Мөн сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар тусгажээ.
Тухайлбал,
- 1-р улирлын амралтыг арванхоёрдугаар сард,
- 2-р улирлын амралтыг дөрөвдүгээр сард,
- 3-р улирлын амралтыг зургаадугаар сард төлөвлөөд байна.
Үүнээс гадна шинэ хичээлийн жилийг гурван улиралтай байхаар бүтцийг шинэчилж, хичээлийн сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.