Хятад улс Парисын олимпийн анхны алтан медалийг авлаа
Парисын олимп албан ёсоор эхэлж, медалийн эзэд эхнээсээ тодорлоо. Зуны 33 дахь олимпийн наадмын анхны алтан медалийг Хятадын усанд үсрэлтийн хос болох Чан Яни болон Чэн Ивэн нар авав. Тэд хамтдаа гурван метрийн синхрон үсрэлтийн төрөлд дэлхий болон олимпийн аварга болж байна.
Чан, Чэн хоёр 337.68 онооотой алтан медаль хүртсэн АНУ-ын хос Сара Бэкон, Кассиди Кук нар 314.64 оноогоор мөнгөн медаль, Их Британийн Ясмин Харпер, Скарлетт Мью Хенсен нар 302.28 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Их Британийн хос сүүлийн үсрэлтээрээ өндөр оноо авч, гуравдугаарт бичигдэж байсан Австралийн хосыг гүйцэж медалийн эзэд болсон аж.
Мөн буудлагын 10 метрийн хийн урт бууны холимог багийн төрөл өндөрлөж, Хятадын хос алтан медалийн эзэд болжээ. Алтан медалийн төлөө Хуан Ютин, Шэн Лихао хоёр Өмнөд Солонгосын хос болох Ким Жихён, Пак Хажун нарыг 16-12 гэсэн харьцаатай ялжээ. Тэгвэл хүрэл медалийн төлөө Казахстан болон Германы баг өрсөлдөж, 17-5 гэсэн харьцаатай Казахстан ялсан аж.
Ийнхүү эхний өдрийн байдлаар Хятад улс хоёр алтан медаль хүртэж, медалийн хүснэгтийг тэргүүлээд эхэллээ.