Парис 2024: Буудлагын Э.Даваахүү финалд шалгарлаа
Буудлагын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар буун дасгалд 33 тамирчин өрсөлдсөнөөс Монгол Улсын тамирчин Э.Даваахүү 578 оноогоор долдугаарт жагсч, финалд шалгарлаа. Финалын шатанд найман тамирчин маргааш өрсөлдөх болно.
Парисын олимпийн буудлагын төрөл өнөөдөр/2024.07.27/ эхэллээ. Эхний өдөр 10 метрийн хийн урт бууны холимог багийн дасгалын төрөлд Н.Баяраа, О.Есүгэн нар 10 метрийн гар бууны төрөлд Э.Даваахүү оролцох хуваарьтай. Тэгвэл 10 метрийн хийн урт бууны холимог багийн дасгалын төрөл өндөрлөж, Монголын баг 625.4 оноотой, 16 дугаар байр эзэлжээ. Ингэснээр дараагийн шатанд шалгарах боломжгүй болов. Энэ төрөлд Хятадын хос 632.2 оноо авч тэргүүлсэн бол Өмнөд Солонгосын хос 631.4 оноо, Казахстаны хос 630.8 оноо, Германы хос 629.7 оноо авч, дараагийн шатанд шалгарчээ.