Парисын олимпийн нээлтийн ёслолын онцлох ГОЁЛ

0

Дөрвөн жил хүлээсэн Парисын олимпийн наадам нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээ ч магтаал, шүүмжлэлийг тэнцүүхэн хүртэж байх шиг. Гэхдээ нээлтийн чимсэн зүйл нь баг тамирчдын ёслолын хувцас байв. Та бүхэндээ онцлох ёслолын хувцаснуудыг танилцуулж байна.


МОНГОЛ

Анх танилцуулсан цагаасаа л монголчуудыг хоёр хэсэгт хуваасан Монголын ёслолын хувцас дэлхий нийтэд таалагджээ. Уламжлалт дээлээ орчин үеийн загварын чиг хандлагатай уусгаж, сайхан харагдаж байна гэх сэтгэгдлийг төрүүлсэн аж. Цэнхэр-алтлаг загварыг анхааралтай ажиглавал Монголын баяр наадам болон олимпийн бамбар байгаа. Мөн Гуа-Марал, соёмбо бэлгэдэл бий.

ГАНА

Энгийн, уламжлалт хувцсаа Ганын баг тамирчид өмсчээ. Энгийн зүйлс илүү гүн утгатай гэнэ. Ганачуудын үндэсний хувцаснуудын нэг Фугу.

КИПР

Ногоон өнгө гоо зүйн сайхныг илтгэж байна гэжээ. Энэхүү өнгө нь Киприйн төрийн далбаан дээр байрлах олив модны мөчирний өнгө аж. Мөн зангиа, бүс нь гоёмсог харагдаж байна.

ЧЕХ

Зохион бүтээгч Ян Черни улсынхаа олимпийн баг тамирчдын ёслолын хувцсыг бүтээжээ. Тэрбээр Франц болон Чехийн хэв маягийг бүтээлдээ тусгаж, уг цувыг хийсэн аж. Харин цув дээрх хээ нь Чехийн зураач Владимир Будникийн бүтээлийг санагдуулахаар сэтгэжээ.

ГАИТИ

Загвар зохион бүтээгч Стелла Жан энэхүү хувцсыг урлажээ. Өмд, банзал дээрх хээний санааг Гаитигийн зураач Филипп Додардын “Пассаж” зурагнаас авсан гэнэ. Эмэгтэйчүүдийн бүстэй пиджак нь гайхалтай гоёмсог бол эрэгтэйчүүдийн хүрэм нь Гаитигийн Гуаябера цамцнаас санаа авчээ.

ТАЙВАНЬ

Жастин Чоу уг донжтой хувцасны санааг бодож олж, хэрэгжүүлсэн нэгэн. Хувцасны цэнхэр өнгө нь өөрөө гайхалтай илэрхийлэл боловч эдгээр костюмны оёдол нь тун сайхан харагдана.  Гоёмсог цэцгийн чимэглэл, улаан даавуу гэх мэт нарийн ширийн зүйлс нь улам донж нэмэх аж.

МЕКСИК

Загварын хотод үүнээс илүү загварлаг ирнэ гэж байхгүй биз. Нүдэнд содон тусах ягаан өнгийг гар болон нуруун дээр харагдах хээтэй гайхалтай зохицуулжээ. Мексикийн савхин хүрмийг худалдаанд гараасай гэж хүссэн хүмүүс олон байна.

АНУ

“Polo Ralph Lauren” бренд АНУ-ын баг тамирчдын хувцсыг онцгой харагдуулахыг хүсчээ. Энгийн бөгөөд үнэ цэнтэй, эрхэмсэг харагдаж байна гэж мэргэжилтнүүд үнэлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *