Х.Булгантуяа: Аюулд орсон хүүхэд хамгийн амархан тусламж дуудах арга шүгэл үлээх

0

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээх санаачилга эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийв. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд шүгэл үлээж, чанга дуу авиа гаргах, халдагчийг цочроох, айлгах анхаарал татах зэргээр тусламж дуудах юм. 

https://youtu.be/5S2GUBuWce0

УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяа:

-НҮБ-ын Хүүхдийн сан Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн агентлаг хамтран Шүгэл төслийг хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргээс эхлүүлж байгаа уг төсөлд ТББ-ууд хамтран ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөв санхүүжилт гаргасан ч хүчирхийлэлийн тоо буурахгүй байна. Хүүхдийн осол гэмтэл, байгалийн гамшигт өртөх байдал, үеийнхний дээрэлхэлтэд өртөх байдал буурахгүй байна.

Хүүхдийг хамгаалах байгууллагууд хүүхдийг хүчирхийлэлд өртсөн болон осолд орсон хойно нь мэддэг биш гарахаас нь өмнө мэддэг баймаар байна гэсэн санал илэрхийлсэн. Хүүхэд 108 утас руу залгаж хамгаалуулах боломжгүй үе ч байдаг. Тиймээс энгийн болон бусад төрлийн шүгэл биедээ авч явдаг байхаар санаачилж байгаа юм. Шүгэлийг дэлхий нийтэд ашигладаг олон жишээ байдаг. Эмэгтэйчүүд гоёл чимэглэл болгон шүгэл зүүдэг. Хүүхдүүд айсан үедээ тусламж дуудах нь битгий хэл хөдөлж чаддаггүй тохиолдол байдаг. Үнэ өртгийн хувьд хямд төсөр байдгаас гадна хамгийн амархнаар тусламж дуудах хэрэгсэл нь шүгэл юм. Бид хүүхэд хөгжлийн талаар ярьдаг болохоос хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулсан байна. Хүчирхийллийн эсрэг лобби бүлгээс санаачилсан энэ төслийг улс орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *