Өдөрт хүлээн авсан жуулчдын тоо 58.8 хувиар нэмэгджээ

0

Эх сурвалж: Montsame.mn

Манай улсад энэ оны эхний 7 сард 436 мянган жуулчин ирсэн тухай Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээллээ.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жуулчдын тоо 12.68 хувиар өсжээ. Тодруулбал, долоодугаар сард 139.502 гадаадын жуулчин ирсэн байна.

Тайлант хугацаанд өдөрт 5169 жуулчин хүлээн авч байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 3255 жуулчин хүлээж авсантай харьцуулахад 58.8 хувиар ахиу үзүүлэлт юм.

Ойрын өдрүүдэд дотоодын аялагч, гадаадын жуулчдад зориулан: Өмнөговь аймагт 8 дугаар сарын 15-17-нд “Элсэн манхны баяр”, 8 дугаар сарын 11-13-нд Завхан аймгийн Хомын талд тахь нутагшуулж эхэлсний тэгш ойд зориулсан “Хонгор адуутай 20 жил” баяр наадам, 8 дугаар сарын 10-11-нд Булган аймагт “Эрт урьдын цагт” театрчилсан нүүдлийн аялал зэрэг үйл ажиллагаа болно.

Манай улсад ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд хамгийн их ирж, аялж байна. Үүнд:

  • ОХУ-аас 120.412,
  • БНХАУ 109.5848
  • БНСУ 108.295
  • Казахстан 16.465
  • Япон 12.485
  • Америк 10.587
  • Герман 6476
  • Турк 4581
  • Тайвань 6233
  • Беларусь 3352 жуулчин ирсэн байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *