Д.Шагай: Мал маллах сайхан шүү дээ.Малчин болсондоо харамсаж байсангүй ээ

0

Ганц бие малчин залуусыг танилцуулах арга хэмжээг
одоогоос гурван жилийн өмнө Говь-Алтай аймгийн
засаг дарга О.Амгаланбаатар санаачилж, эхлүүлсэн
түүхтэй. Анхны уулзалт “Алтайн залуус” нэрийн дор
зөвхөн Говь-Алтайн залуусын дунд зохион
байгуулсан бол хоёр дахь жилээсээ “Жангар”
фестиваль залуучуудын нэгдсэн арга хэмжээ болгон
өргөжүүлж баруун бүсийг хамруулж эхэлсэн. Харин
гурав дахь удаагийн арга хэмжээ наймдугаар сарын 2,3,4-нд Дөнгөн нуурын эрэг дээр ” Дөргөний эрэг
дээрх 24/7″ нэртэйгээр амжилттай зохион
байгуулагдсан юм.
Энэхүү уулзалт дээр очиж, хосоо олсон хэмээн ярьж
байсан ягаан дээлтэй Д. Шагай гэх залууг та бүхэн
таньж байгаа болов уу. Архангай аймгийн Цэнхэр
сумаас уг уулзалтыг зорьж очсон тэрбээр уулан дээр
гарч сүлжээнд холбогдоод бидэнтэй цөөн хором
ярилцлаа.
Д.Шагай гурван дүүтэй, айлын ганц хүү юм байна.
Арваннэгдүгээр ангиа төгсөх жилээ сургуулиасаа гарч,
цэрэгт явжээ. Цэргээс халагдаж ирээд хөдөө мал
маллан амьдарч буй. 25 настай энэ малчин залуу хөдөө залуус, тэр тусмаа эмэгтэйчүүд байхгүй болж
буйг, залуу малчид цөөрч буйг хөндөн ярилаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *