БНХАУ энэ оныг дуустал нүүрсний импортын татварыг тэглэнэ

0

БНХАУ нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах зорилго, зорилт дэвшүүлсэн ч эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэйгээр нүүрс олборлолт болон импортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Хятадын эрчим хүчний ихэнх хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэдэг бөгөөд энэ станцуудын хэрэглээнд зориулах нүүрсийг дотооддоо олборлохын дээр түнш орнуудаасаа авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж байв.  

Улмаар Хятад улс нүүрсний импортын татварыг тэглэх шийдвэрийг 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлээр гаргаж байлаа. Импортын татварыг тэглэхээр болсон нь үндэсний эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байсан бөгөөд нүүрсний импортын татварыг 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тэглэхээр болсон юм. 

Анхлан жил орчмын хугацаатай үйлчлэхээр байсан энэ шийдвэрийг дахин сунгахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн засгийн газрын баримт бичигт өгүүлснээр, энэ оны эцэс хүртэл нүүрсний импортын татварыг үргэлжлүүлэн цуцлахаар болсон байна. 

Sxcoal хэвлэлийн мэдээлснээр, 2023 оны дөрөвдүгээр сарын нэгэнэс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нүүрсний импортын татварыг үргэлжлүүлэн тэглэнэ гэж Хятадын Төрийн зөвлөлийн комисс гуравдугаар сарын 25-ны өдөр мэдэгджээ. 

Энэхүү шийдвэр нь нүүрсний импортыг нэмэгдүүлэх, дотоодын болон дэлхийн үнэ эрс өссөн нөхцөлд эцсийн хэрэглэгчдэд очих зардлын дарамтыг багасгах зорилготой гэж Хятадын эдийн засагчид онцолсон байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *