СТАТИСТИК: Энэ онд импортын автомашины тоо 1,8 дахин өсжээ
Монгол Улсад энэ оны эхний 9 сарын байдлаар 93 мянган суудлын автомашин импортоор оруулж иржээ. Өмнө нь буюу 2022 онд 51 мянга, 2023 онд 53 мянган автомашин импортолсон байна. Эдгээр жилийн мөн үетэй харьцуулахад энэ онд импортын автомашины тоо 1.8 дахин өсжээ.
Монгол Улс импортоор нефтийн бүтээгдэхүүн хамгийн их авсан бол хоёрдугаарт суудлын автомашины импортыг нэрлэсэн байна.
Ташрамд мэдээлэхэд, манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос БНХАУ-д 39.8 хувь; ОХУ-д 24.6 хувь; Япон-д 10.3 хувь; АНУ-д 4.5 хувь; БНСУ-д 4.1 хувь тус тус ногдож байгаа бөгөөд нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэлжээ.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1754.7 сая ам.доллар буюу 20.4 хувь,
- Эрдэс бүтээгдэхүүн 1835.2 сая ам.доллар буюу 21.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1622.7 сая ам.доллар буюу 88.4 хувь),
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 881.5 сая ам.доллар буюу 13.7 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1874.2 сая ам.доллар буюу 21.8 хувь,
- Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 765.9 сая ам.доллар буюу 8.9 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 453.7 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар