ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

0

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөх, тайлагнах журам”-ын хэрэгжилт, уул уурхайн биржийн арилжааны өнөөгийн болон цаашдын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын сангийн хөгжлийн чиг хандлага, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдсэн татварын бусад дэмжлэг зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Мөн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн арилжаа, төлбөр тооцооны системийн шинэчлэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, холбогдох байгууллагууд нарийвчилсан саналаа эргэж танилцуулахаар болов. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг зуучлагч /брокер/-аар дамжуулан арилжаалахтай холбогдуулж зах зээлд үүсэж буй нөхцөл байдлын талаар холбогдох брокеруудаас ирүүлсэн саналыг хэлэлцээд бодлогын зөвлөмж гаргахаар хуралдаанаар шийдвэрлэлээ.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *