ЭЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа

0

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.10.14) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр 14 цагт 39 минутад эхэлж, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу нар үг хэлж, тодруулга хийсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 11 гишүүн дэмжсэнээр “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдсан юм.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, Д.Энхтуяа, М.Энхцэцэг нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *