Танилц: Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв

0

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Бүрэн, Бүтээл, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулсаар 0.0-2.2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн нутгийн ихэнх хэсгээр 5.1-12.4 градус, бусад нутагт 0.1-5.0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн зүүн хагаст дунджийн орчим ба түүнээс 1.1-3.0 градусаар хүйтэн, баруун хагаст дунджаас 1.1-4.9 градусаар дулаан байлаа.

Хур тунадас ихэнх нутагт 0.0-20.0 мм, Баян-Өлгийн Булган, Ховдын Алтай, Говь-Алтайн Бугат, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Булганы Баян-Агтад 20.1-30.0 мм орсон бол Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг). Хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал 80 гаруй хувьд дунджийн орчим ба түүнээс ахиу, 20 орчим хувьд дунджаас бага байлаа.

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 20-ны байдлаар Баянхонгорын ихэнх, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завханы ганц нэг сумдын нутгаар 11-19 см, бусад нутагт 1-10 см зузаан цастай (3 дугаар зураг) байна.

Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Ховдын Зэрэг, Өмнөговийн Цогт-Овоо, Булганд 29-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

МАА-н үйлдвэрлэлд хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх, мал оторлуулах зэрэг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд үргэлжлэн хийгдэж байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн.

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс, Утас-321523

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *