ҮХЦ-ийн дарга асан “ӨГЗӨГ” Д.Одбаяр Хонгконгийн консулаар томилогдох гэж байна гэв үү
Бэлгийн дарамтийн хэрэгт холбогдож байсан ҮХЦ-
ийн дарга, гишүүн асан Д.Одбаяр Хонгконгийн
консулаар томилогдох яриа тохироо төрийн ордонд
хийгдэж байгаа гэнэ.
Тодруулбал Д.Одбаяр ҮХЦ-ийн даргаар ажиллаж
байхдаа албан томилолтынхоо үеэр “korean air’
компанийн нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед
хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж,
БНСУ-ын хэвлэлүүдээр шуугиж байв. Улмаар тус
улсын хууль хяналтын байгууллагаар шалгагдаж,
мөнгөн дүнгээр торгуулж байсан юм.
Тухайн үедээ иргэд олон нийтийн зүгээс Монгол
Улсын нэр хүндийг олон нийтэд унагааж байна хэмээн
жагсаал хүртэл зохион байгуулж байсан юм.
Тэгвэл YXЦ-ийн дарга, гишүүн асан, Монгол Улсын
гавъяат хуульч Д.Одбаяр Хонгконгийн консулаар
томилогдох гэж байгаа гэнэ. Энэ асуудлыг
/2024.10.22/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар
хэдэлцэж магадгүй гэнэ.
Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулж, дэлхий
нийтэд улсынхаа нэр хүндийг унагааж явсан
Д.Одбаярыг Хонгконг-д улсаа төлөөлөх консулаар
томилох нь зөв эсэх нь эргэлзээтэй.