Н.Учралын зүтгүүлээд байгаа “Thales”-ийг олон улсад авлигын хэрэгт буруутган шалгаж байна

0

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа 14 мега төсөл дотор 328 сая еврогийн өртгөөр бүтэх хиймэл дагуул багтаж байгаа нь дэмжих, эс дэмжих талцлыг олон нийтийн дунд үүсгээд байгаа билээ. Тухайлбал, үүрэн телефоны “Ondo” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ч.Анар “Монгол Улс ийм их хэмжээний зардал гаргах хэрэггүй. Түрээсэлсэн нь хамаагүй хямд тусна” гэсэн байр суурийг хүчтэй илэрхийлээд байгаа.  

Тус хиймэл дагуулыг ChinggesSat хэмээн нэрийдэх ба БНФУ-ын төрийн өмчийн “Thales” компани бүтээнэ гэж энэхүү ажлыг хариуцаж буй УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал саяхан мэдэгдсэн билээ.

Н.Учралын улс эх орноо дааж давшгүй их төлбөрт унагахаар зүтгүүлээд байгаа БНФУ-ын төрийн өмчийн “Thales” компанид холбогдох авлигын хэргийн тухай Reuters, Bloomberg зэрэг олон улсын хэвлэлд гарсан нийтлэлүүдийг товчлон хүргэе.  

…Цэргийн техник технологи нийлүүлэгч “Thales” компанийн эсрэг авлигын хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд Франц, Испани, Нидерландын цагдаа нар оффисуудад нь нэгжлэг хийжээ.

Франц улсын харьяат “Thales”-ийн хэвлэлийн төлөөлөгч эдгээр нэгжлэгийг баталж, тус компани эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа гэсэн ч өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Гурван улс дагнасан эдгээр нэгжлэг нь хоёр өөр мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг байсан гэж шүүхийн эх сурвалж хэлсэн юм.

Эхний ажиллагааг Бразилд тэнгисийн цэргийн бааз барьж, шумбагч онгоц худалдаалах явцад гэмт хэргийн хуйвалдаан үйлдэж, мөнгө угаасан, мөн гадаадын төрийн албан хаагч авлига, хээл хахууль авсан гэх үндэслэлээр 2016 онд эхлүүлж байжээ. Харин 2023 оны зургаадугаар сард эхлүүлсэн хоёр дахь мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд “Thales” компанийг цэргийн болон иргэний техник хэрэгслийг гадаадад худалдах үедээ авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах, хууль бус хуйвалдаан, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдсон гэж сэжиглэж байгаа аж.

Тэгвэл тус компанийн хэвлэлийн төлөөлөгч энэхүү нөхцөл байдлын талаар “Thales групп дотоодын болон олон улсын дүрэм журмыг чанд баримталдаг гэдгийг онцолж байна. Бид салбарынхаа хамгийн өндөр стандартад нийцсэн олон улсын дүрэм журмын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлдэг” хэмээжээ.

Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна…

Эх сурвалж: Reuters

…“Thales” компани Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний “Dassault Mirage 2000” сөнөөгч онгоцны флотыг шинэчлэн засварлах ажлын хүрээнд хийсэн 2.5 тэрбум ам.долларын гэрээтэй холбогдуулан Францын прокурорууд тэднийг авлигын хэргээр шалгаж байна.

Тус гэрээний эрхийг “Thales” групп авахад тусалж, зуучлагчаар нь ажилласан гэх Санжай Бхандари нь тус компаниас авах ёстой үлдсэн мөнгөө нөхөн төлүүлэхээр шүүхэд хандсан ч Францын арилжааны шүүх үүнд татгалзсан хариу өгсөн юм. Харин прокурорууд Бхандаригийн шүүх хурал дээр хийсэн мэдэгдлийн дагуу урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлж, “Thales”-ийн зүгээс түүнд өгсөн төлбөр нь хээл хахууль байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Тэгвэл “Thales” компани Энэтхэгийн төсөлтэй холбогдуулан Бхандари болон түүний компаниудтай гэрээ байгуулаагүй гэж мэдэгдэн, түүний шүүхэд гаргасан гомдлыг эрс үгүйсгэж буйгаа илэрхийлсэн билээ. Мөн прокурорын байгууллагаас энэ асуудлаар тус компанитай холбогдож, байцаалт аваагүй гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь онцолжээ…

Эх сурвалж: Bloomberg  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *