Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй

0

2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв.

Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр: Үндэсний эвслийн гишүүдийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан 2025 оын төсвийг алдагдалтай төсөв байна. Баталж болохгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. 3,6 их наяд төгрөгийг хасаж батлахгүй бол ажилгүйдэл, ядуурал гаарна, инфляц өснө гэх мэтчилэн бүхий л үндэслэлүүдийг нэр бүхий гишүүд тавьсан. Ингээд явж явж тодотголыг энэ онд хийх дээр нэгдээд явсан. Д.Энхтүвшин, Ж.Баярмаа нарын гишүүд дээр нэмэгдээд бид бүхний зүгээс Монгол улсын Ерөнхийлөгчид хориг тавих хүсэлт тавина гэж байсан. Энэ маань биеллээ.

Засгийн газар оруулж ирсэн төсөвтөө итгэл үнэмшилтэйгээр, түүнийг нь эсэргүүцсэн гишүүдийг бараг тэнэг мангар мэдлэггүйгээр нь дуудаж, дээрэлхэж өөрсдөө хүч түрж баталсан. Орлого зарлага нь дунджаар 36 их наяд төгрөг гэвэл УИХ дээр 32 тэрбум төгрөг буюу 0,7 буюу 1 хувь ч хүрэхгүй өөрчлөлтийг оруулсан. Өөрөөр хэлбэл Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ 100 хувь дамнуулаад л баталсан. Хамтарсан Засгийн газрын хамгийн хариуцлагатай ажил бол ирэх оны төсөв байсан. Үүн дээрээ хамтарсан Засгийн газар үнэхээр “фэйлдлээ”.

Саяны төсвийг баталсан байдлаар дахиад төсвөө хэлэлвэл ямар ч өөрлөлт гарахгүй. Ажлын хэсгийг шинээр бүрдүүлж, хариуцлагатай хүмүүс ормоор байна. Төсвийн ажлын хэсгийг Ц.Даваасүрэн ахалвал энэ асуудал хэвээр үлдэнэ. Тэр тусмаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй. Тиймээс Төсвийн байнгын хорооны даргыг хариуцлагаа хүлээж, ажлаа өгөхийг шаардана. Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороог удирдсаар байвал бид хуралд суухгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *