Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд бэлэн болгохоор ажиллаж байна

0

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэн Миньжуаньтай уулзлаа.

Уулзалтын эхэнд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Ганцмод-Гашуунсухайт төмөр замын хэлэлцээрийн төсөлд холбогдох яамдуудаас санал авч төслийг ойрын хугацаанд бэлэн болгохоор ажиллаж байгааг тэмдэглээд, БНХАУ-ын талтай хамтран ажиллахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах, харилцан мэдээлэл солилцох нь чухал болохыг илэрхийлэв. Мөн газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Петрочайна Дачин Тамсаг, Доншен компаниудын бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотой асуудлуудыг урагшлуулж хамтран шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.

Салбарын сайд Ц.Туваан ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний төлбөр тооцоог БНХАУ-ын Төрийн банк (Bank of China)-р дамжуулан хийж байгаа бөгөөд саяхан АНУ-ын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан ч энэхүү хоригт Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүн болон эрчим хүчний үйлчилгээ хамаарахгүй гэдгийг АНУ-ын Сангийн яамнаас илэрхийлснийг мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *