Өнөөдөр өргөн барьсан 2025 оны төсвийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг УИХ-аар дэмжлээ

0

/2024.12.05/ Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг өргөн барьсан. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы хуралдааныг хуралдуулж, 2025 оны төсвийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ. 

Одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, 2025 оны төсвийн төслөөр санал дүгнэлтээ нэгтгэх юм. Бүлгийн хурлын дараа холбогдох байнгын хороо, чуулганы хуралдааныг хуралдуулна. Есдүгээр сард өргөн барьсан 2025 оны төсвийн төсөлд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Улмаар тус төслийг хүчингүй болгосноор Засгийн газраас 2025 оны төсвийн төслийг дахин өргөн барьсан нь энэ юм. Уг төслийг энэ сарын 12-ны дотор /2024.12.12/ хэлэлцэж батлах шахуу хуваарьтай байна. Учир нь нийслэл, аймаг, дүүрэг, сумдын төсөв хүлээгдэж байгаа юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *