Ч.Лодойсамбуу: Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд нэгдээд ЗХУ-ын харьяанд байсан орнуудтай худалдааны гэрээ байгуулж байгаа юм байна

0

УИХ-ын чуулганы өчигдрийн /2024.12.06/ хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн хэлэлцүүлгийг хийсэн. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Манай улсын төсвийн нийт орлого татвар төлөгчдийнхөө нуруун дээр явж байдаг гэдэг нь хилсдэхгүй. Жил бүхэн бид Топ 100 аж ахуйн нэгж шалгаруулаад Төрийн ордонд уриад, шагнадаг. Нөгөө гараараа бид дандаа бизнес эрхлэгчид, татвар төлөгчидөө хөшиглөж унагаадаг ажлыг сүүлийн үеийн Засгийн газар, УИХ-ууд хийдэг болсон. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдсэн. Холбоонд байсан Зөвлөлтийн харъяанд байсан хэдэн орнуудтай худалдааны гэрээ байгуулаад ойролцоогоор 1000 орчим бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох хэлэлцээрийг энэ сардаа багтаад хийх гэж байгаа гэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар цементийн үйлдвэрүүд дээр яг ийм ажил хийсэн. Хэдэн жилийн өмнө бид дотооддоо цемент үйлдвэрлэдэг болохгүй бол урд хөршөөс худалдаж авдаг, үнийн дарамтад орчихсон байна гэж ярьж байсан. Тэгээд төр нь бодлогоор цементийн үйлдвэрүүдээ босгож ирсэн. Гэтэл дараа нь үүний өмнөх Засгийн газар импортын цементийн гаалийн татварыг хөнгөлөөд дотоодын үйлдвэрүүдээ дампууруулсан. Дараа нь гурилын үйлдвэр. Одоо хүнсний салбар руугаа явж орж байгаа юм байна. Гаалийн татваргүй хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирнэ гэж байна. Монгол Улс үеийн үед хоёр нүүр гаргаж ирсэн. Нэг бол чөлөөт эдийн засагтай, ардчилсан орон гээд ардчилсан нүүрээ үзүүлээд бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг. Нөгөө талд эсрэгээрээ татан сунгаж, даран унагаадаг. Энэ хэлэлцээр яг болох гэж байгаа юу, Эдийн засаг хөгжлийн сайд аа. Манайхан яг юу зарах гээд, нөгөө талаас юу худалдаж авах гээд энэ хэлэлцээрийг хийх гэж байгаа вэ. УИХ-ын гишүүд энэ талаар мэдээллийг хэзээ олж авах вэ. Хэвлэлээс мэдэж аваад сайд нараас өрөө өрөөгөөр нь орж мэдээлэл олж авлаа.

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: Ер нь бол Монгол төрийн ой санамж гэж юм байдаг. Бид 2050 он хүртэл хөгжлийн хөтөлбөр, хуулиа баталчихсан. Энэ хүрээнд 2023 оныг Шинэ сэргэлтийн жил гэж зарласан байдаг. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргасан. Хоёр хөршдөө бид бараг эдийн засгийн хоригт орсон байна гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Ер нь хоригт байгаа. Яагаад гэхээр маш өндөр татварыг Монгол Улсад өгсөн. 3.5 сая хүнтэй зах зээлээ хамгаалахын төлөө байх уу, олон сая хүнтэй зах зээл рүү гарахын төлөө байх уу гэдэг итгэл үнэмшлийн тухай яригдсан юм билээ. Ингээд 300 сая хүнтэй зах зээл рүү гаръя гэдэг сонголтыг хийсэн. Хэлэлцээр өнгөрсөн хоёр жил явагдсан. Таван удаагийн хэлэлцээр хийсэн байх. Одоо эцсийн шатандаа орсон.   

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *