Төрийн ажлыг цахимаар шидэлцэв
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ажлаа цахим орчноор дамжуулан явуулдаг, хариугаа өгч авалцдаг болох нь. Тодруулбал,
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр дэмжсэн, татгалзсан гишүүдийн нэрс, ирцийн тухай мэдээллийн УИХ-ын тамгын газраас хүссэн. Гэвч үүний хариугаа аваагүй байгаа тухай цахим орчинд үе үе бичих болсон.
Харин УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж “Таны албан бичигт дурдсаны дагаа 2024.11.08-ны өдрийн чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэл, бүтэн дуу, дүрсний бичлэгийг холбогдох журамд заасны дагуу албан ёсоор хүлээлгэн өгсөн болно” хэмээжээ.
Уг нь тэд нэг байшин дотор сууцгаадаг. Цаг хугацаа, шатахуун шатаагаад байхааргүй ойрхон зайнд ажиллацгаадаг. Тэгээд ч хүсэлт, хариугаа цаасаар өгч, авалцах нь илүү зохистой юм. Нэг ёсондоо төрийн албаны ажлыг цахим орчинд шидэлцэж байгаа нь муухай харагдаж байна. Ялангуяа улс төрийн өндөр дээд албан тушаал хашдаг хүмүүс “бичгээр биш сошиал орчинд албан хариугаа” өгч суугаа нь харамсалтай байна.