Н.Номин сайд ваучерыг битгий унагаарай гэж УИХ-ын гишүүдэд ”захичхаад” явсан бололтой

0

Төсвийн хоёр хуульд “гол дүр”-ийн үүрэг гүйцэтгэж буй соёлын ваучерын асуудал дахин сөхөгдлөө.

Хүчингүй болсон өмнөх төсвийн хуульд 18.3 тэрбум төгрөгийг өсвөр үеийнхний соёлын хэрэгцээг хангахад зориулан ваучер хэлбэрээр тараана хэмээн тусгасан байсан. Үүнийг эсэргүүцсэн зарим гишүүн төсвийн хэлэлцүүлгийн үеэр Соёлын сайдтай чамгүй мэтгэлцэж
байв.
2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээн авснаар төсвийн тухай хуулийг хүчингүй болгож, Засгийн газраас ирэх оны төсвийг дахин өргөн мэдүүлсэн. Сангийн сайдын мэдээлснээр дахин өргөн барьсан төсвөөс 2 их наяд төгрөгийн таналт хийсэн.
Ингэхдээ соёлын ваучерыг хасах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сангуудыг татан буулгах зэрэг асуудлыг тусгасан гэж байв.
Гэтэл чуулганы хуралдаанаар дээрх заалтуудыг УИХ дэмжсэнгүй.
Өмнөх хүчингүй болсон хуулийг хэлэлцэх үеэр байнгын хорооноос соёлын ваучерыг хасах саналыг чуулган руу оруулсан. Гэвч гишүүдийн олонх байнгын хорооны саналыг дэмжээгүй тул 18.3 тэрбум төгрөгийн ваучерын эрх хэвээр үлдээсэн юм.
Энэ удаад Засгийн газар уг ваучерыг хасах саналтай оруулж ирсэн ч гишүүд сэб хийтэл татаад босгоод ирэв.
Тэр бүү хэл ваучерыг дагаад татан буугдах байсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино үйлдвэрлэлийг дэмжих сангууд “амьд” үлдлээ. Өмнөх хуулийн хэлэлцүүлгийн шатанд ваучерыг эсэргүүцэж хамгийн чанга дуугарч байсан Ж.Баярмаа гишүүн хүртэл ирэх оны
төсвөөс 18.3 тэрбум төгрөгийг хасахгүй гэдэг санал өгсөн.

Өдгөө гадаад томилолттой яваа Соёлын сайд Ч.Номин хэдхэн хоногийн өмнө ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо “Энэ төсвийн би хасуулахгүй” хэмээн ярьж байсан. Тэгэхээр Ч. Номин сайд УИХ-ын гишүүдэд ваучерыг нь битгий унагаарай гэж “захичхаад” явсан бололтой. Тэр чадлаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *