“Улс төрийн намууд их хурлаа хуралдуулж, дүрэм журмаа батлах чинь хоёрхон өдрийн ажил, хүндрэлтэй асуудал биш”.

0

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй хоёр асуудлаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төсөлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 2027 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор хүргүүлнэ.” хэмээн заасан байна.
Тус заалтыг “2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг
өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор гэж өөрчлөх” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг ажлын хэсгээс гаргажээ. Энэхүү саналыг нийт гишүүдийн олонх нь дэмжсэнээр батлагдсан юм.
Хуулийн төслийн анны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б. Шижир “Өнөөдрийн байдлаар Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт намын нэр авсан 253 нам байгаагаас 37 нь Дээд шүүхэд бүртгэлтэй.
Ардчилсан Намын бүлэг Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөхдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжээгүй. Бид енгөрсөн таван сарын хугацаанд дөрвөн удаа төсөв, гурван удаа Засгийн газраас гаралтай оруулж ирсэн хуулийг хэлэлцлээ.
Нууж хаахгүй хэлэхэд МАН бусдын гараар могой бариулахдаа сайн. Өмнө нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр ХҮН-ын Т.Доржханд хоёр удаа мэдээлэл өгч, өөрчлөлт оруулсан.
Харин одоо ХҮН-ын Г.Уянгахишиг гишүүнийг бүлтэлзүүлээд хариулт өгүүлээд суулгаж байна.
МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээгүй. ХҮН-ын зөвлөл дээр хэлэлцсэн. Цаасан дээр харагдах байдлаараа МАН оролцоогүй юм шиг атлаа захиалагч нь болчхоод байдаг.
Гурван намын мөрийн хөтөлбөрт улс төрийн намуудыг гоё сайхан болгох заалт бий.
Хоржоонтой юм шиг ХҮН-ын мөрийн хөтөлбөрт “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоомжийг батална” гэж заасан. Хойшлуулах гэж заагаагүй.
Улс төрийн намын заасан хугацаандаа хурлаа хийж, хуульд нийцүүлэх ёстой. Улсын Дээд шүүхэд материалаа өгсөн долоо, хойшлуулах хүсэлтэй таван нам байна. Энэ таван намын дүрмийг харах гэтэл интернэтэд байхгүй, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, сонгууль бүрээр
гарч ирдэг.
Гэтэл таван намын хойшлуулах хүсэлтийг үндэслэж энэ хуулийн төслийг оруулж ирлээ гэж байна. Хуулийн хугацаандаа материалаа өгсөн намуудын эрх ашгийг яагаад бодохгүй байгаа юм. Улс төрийн намууд их хурлаа хуралдуулж, дүрэм журмаа батлах нь хоёрхон өдрийн ажил шүү дээ, хүндрэлтэй асуудал биш” хэмээн ярилаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *