Орон нутгууд ондоо багтааж төсвөө батлахын тулд цөөхөн хоног хэлэлцэнэ

0

Жил бүхэн дараа жилийнхээ улсын төсвийг батлах хуулийн хугацаатай ч энэ жил 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор улсаараа төсвөө баталж амжаагүй байна. Парламент 2025 оны улсын төсвийг энэ долоо хоногт батална. Улсын төсөв батлагдаж чадахгүй байгаатай холбоотойгоор аймаг, нийслэл, дүүрэг, сумд ч төсвөө баталж чадахгүй хүлээгдэж байгаа.Засаг захиргааны нэгжийн тухай хуульд зааснаар 2025 оны Төсвийн тухай хууль хүчингүй болох, Ерөнхийлөгч хориг тавибал аймаг, дүүрэг, сумд хэзээ төсвөө хэлэлцэн батлах вэ гэдэг тодорхой зохицуулалт байхгүй. Тиймээс УИХ Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, цагалбарыг өөрчилсөн. Ингэснээр ондоо багтааж орон нутаг ч төсвөө батлах боломжтой гэж үзэж байгаа аж. Гэхдээ улсын төсөв батлагдасны дараа орон нутгууд төсвөө хэлэлцэх учраас богино хугацаанд төсвөө батлах нөхцөл үүссэн.Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд төсвийг жилд нэг удаа өргөн барьдаг хуулийн цаглавартай байсан. Төсвийн тухай хууль, 2025 оны төсвийн тухай хууль хоёр тусдаа асуудал шүү. МАН-ын бүлгээр хэлэлцсэн хуулийн төсөл нь төсвийн цаглавар, түүнийг хэлэлцэх дэгийг зохицуулдаг суурь хуулийн төсөл юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд баталсны үндсэн дээр 2025 оны төсвийг өргөн барих эрх зүйн боломж бүрдэнэ. Хуулийн төсөлд УИХ төсвийн төслийг буюу бидний өргөн барих төсвийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сард багтаана гэсэн үг. Орон нутгийн хувьд ирэх оны Төсвийн тухай хууль батлагдах хүртэл хүлээх хэрэгтэй. Хугацаа нэлээн давчуу байх болов уу” гэсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *