Д.Үүрийнтуяа: Евроазийн эдийн засгийн худалдааны гэрээ зурагдвал хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-ууд хаалгаа барина

0

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн
төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Евроазийн эдийн засгийн худалдааны гэрээ байгуулах тухай асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас тодруулав.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Евроазийн эдийн засгийн худалдааны гэрээ байгуулах тухай асуудал яригдаж байгаа. Энэ гэрээнд хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд бүгд орсон байна. Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, улаанбуудай, төмс, өндөг, архи, пиво, ундаа гэхчлэн. Хэрэв энэ гэрээ байгуулагдах юм бол хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хаалгаа барина. Гэрээ зурагдвал импортын татваргүй бараа орж ирнэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Монгол Улсын Засгийн газар олон жилийн хугацаанд Евроазийн эдийн засгийн холбоотой гааль, тарифын хэлцэл хийхээр ажиллаж ирсэн. Одоо Эдийн засаг, хөгжлийн яам энэ гэрээг хариуцаад хоёр талаасаа эцэслэх
түвшинд ирж байгаа.
Манай яамны хувьд өөрсдөө үйлдвэрлэдэг 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор орж ирэх 375 нэр төрлийн бүтээгдэхүүнд хатуу байр суурь гаргаж хамгаална. Эдгээр 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг уг хэлэлцээрээ засах ёстой гэдэг саналыг Эдийн засаг, хөгжлийн яаманд хүргүүлсэн. Мөн ОХУ-ын талд албан захидал илгээсэн.
Сангийн сайд Б.Жавхлан: Энэ хэлэлцээр бол анх удаа яригдаж байгаа асуудал биш. 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байгаа. Манай улс хэрэглэгч улс. Үйлдвэрлэгч болохоор явж байгаа.
Импортын татвар тэглэхэд сөрөг цохилт болох нь мэдээж. Үүн дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам. Эдийн засаг, хөгжлийн яамд судалгаа маш сайн хийх ёстой. Бид дотооддоо үйлдвэрлэж байгаа ойрын ирээдүйд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний балансаа маш зөв
гаргаад, импортын цохилтыг зөв тооцоолж, гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлэх нь зүйтэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *