Ж.Энхбаяр: Бяслагийн үйлдвэрийн төслийг Хөвсгөл аймгаас сонгогдсон гишүүд оруулж ирсэн

0

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Уянга: Хөвсгөл аймагт 2021 оноос бяслагийн үйлдвэр барих ажил эхэлсэн юм байна. Дараа нь бяслаг төсөл болгосон байна. Яагаад зөвхөн Хөвсгөл аймгийг сонгосон юм бэ.
Бяслагийн үйлдвэрийг барьсны дараа орон нутгийн өмчид шилжүүлэх юм байна. Хэрэв үнэхээр ашигтай байсан бол хувийн хэвшлийнхэн хийх байсан юм биш үү. Яагаад заавал төрөөс үүнийг хийж байгаа вэ.
Хоёрдугаарт, Ургамал хамгааллын газар гэж шинээр байгуулагдах гэж байгаа юм байна. Ирэх оны төсөвт 500 сая төгрөг тавьсан байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяанд Ойн газар гэж байдаг. Ургамлуудын ангилаад тус тусад нь яамдад харьяалуулдаг нь ямар учиртай вэ.
Гуравдугаарт, хувийн хэвшлуудэд олгодог татаас өмнө нь оруулж ирсэн төсөв дээр 554 тэрбум байсныг 465 тэрбум төгрөг болгосон байна. Үүнийг хувийн хэвшлүүдэд олгодог урамшуулал гэж ойлгодог. Гэтэл мах, сүүний үнэ улам өссөөр байна. Тэгэхээр татаас нэмэр болохгүй байгаа юм
байна. Үүнийг яаж засах вэ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: Хөвсгөл аймгийн гишүүдийн саналаар УИХ-аар нэмэлтээр орсон төсөл юм билээ. 2023 оноос хэрэгжиж 2025 онд дуусна.
Энэ удаагийн төсөв дээр тавьсан санхүүжилт бол гүйцээн дуусгах хөрөнгө. Тухайн орон нутгаас
сонгогдсон гишүүдийн санаачилгаар хэрэгжиж байгаа төсөл.
Хөвсгөл бол үхрийн цөм нутгийн нэг. Тиймээс бяслагийн зах зээлээр төрөлжих нь зүйтэй гэж үзээд УИХ-ын гишүүддээ хүсэлт тавьж хэрэгжиж байгаа юм билээ.
Удахгүй Хөвсгөл аймгийн бүх сум бяслаг үйлдвэрлэдэг болоод бүтээгдэхүүнээ гаргах байх.
Хувийн хэвшлийнхэн олгодог урамшууллын тухайд Цагаан алт, Хүнсний хувьсгал, Шинэ хоргоо, Атрын IV аян гэдэг дөрвөн том аян бий.
Ирэх оны төсөвт суусан 465 тэрбум төгрөг бол аж ахуйн нэгжүүдэд очиж байгаа зээлийн хүүгийн хөнгөлөлтөд арилжааны банкуудад өгдөг санхүүжилт.
Ургамал хамгааллын асуудал нь ойн асуудлаас тусдаа. Дэлхий дахинд хүнсний бодлогыг гол хэрэгжүүлдэг байгууллага нь ургамал хамгааллын байгууллагууд байдаг. Эдгээр байгууллага хоорондоо харилцан гэрээ хэлэлцээр хийж байж дэлхий дээр хоол хүнсний худалдааны
импорт, экспорт явагддаг.
Манайх энэ бүтцээ байхгүй болгосон байсныг сэргээж байгаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *