А.Ариунзаяа: Зардлыг нь 100 хувь хасчихаар төрийн албан хаагчдаа хэрхэн сургах вэ?

0

 /2024.12.09/-ийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Төсвийн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Засгийн газраас бүх салбарын зарим зардлыг хасжээ. Үүнээс байгууллагын тавилга, эд хогшил болон биеийн тамирын уралдаан, тэмцээн зохион байгуулахгүйг ойлгож байна.  Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүрэгт сургалт, семинар зохион байгуулах ажил ордоггүй юм уу. Зардал нь 100 хувь хасагдчихаар төрийн албан хаагчдаа хэрхэн сургах вэ. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж чадах уу, татан буулгах тал руу чиглэх үү?.

Мөн дуудлагын автомашин хөлслөх зардлыг 100 хувь хасжээ. Өмнө нь тухайн байгууллагын автомашинуудыг бүгдийг нь заруулсан, тэгээд хэрэгцээтэй үедээ дуудлагаар автомашин хөлсөлж бай гэдэг чиглэл өгчхөөд үүнийг хасчхаар байгууллагын үйл ажиллагаа доголдохгүй юу?.

Сонгуулиас хойш 6000 төрийн албан хаагч нэмэгдсэн гэж мэдэгдсэн, энэ үнэн үү?. Сонгуулиас хойш хэчнээн төрийн албан хаагч шинээр нэмэгдэв. Мөн төрийн албан хаагчдын шилжилт хөдөлгөөний дүр төрхийн талаар мэдээлэл өгч болох уу?

Үүнд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж “Сургалт, семинар хурал зөвлөгөөнийг аль болох цахимаар зохион байгуулах, түрээс шатахуун, албан томилолтын зардлыг хэмнэх заалт орсон. Төрийн албаны зөвлөлийн тухайд сургалтын зардал байхгүй. Сургалттай холбоотой зардлыг Удирдлагын академи зохион байгуулж байна. Энэ байгууллагын зардлыг 10 хувиар бууруулж оруулж ирж байгаа” хариуллаа.

Төрийн албан зөвлөлөөс “Төрийн албан хаагчдын тоо тэгж өсөөгүй. Улсын хэмжээнд 226 мянган төрийн албан хаагч ажиллаж байсан. Есдүгээр сарын байдлаар 20 орчим мянган төрийн албан хаагч чөлөөлөгдөж, зөрөөд 18 мянган төрийн албан хаагч ажилд томилогдсон” гэдэг мэдээллийг өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *