Х.Тэмүүжин: Төсвийг үр ашигтай болгохын тулд доторх задаргаанд нь анхаарах хэрэгтэй
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хэллээ.
Тэрбээр “Шүүгчдийн гар дээр авч байгаа цалин бага байна. Цэргийнхэн бол цол зэргийн нэмэгдэл гээд авчихаж байгаа юм. Гэтэл шүүхийнхэн гажууд тогтолцоондоо бууж өгөөд, зэрэг цол авмаар байна гэж байна. Нэгдүгээр зэргийн шударга шүүгч, хоёрдугаар зэргийн шударга шүүгч гэдэг болох юм уу? Төсвийг үр ашигтай болгоё гэж байгаа бол задаргаа дээр нь сайн ажиллах хэрэгтэй байна” гэв.