Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хэлэлцүүлэг болж байна

УИХ-ын гишүүн П.Батчимэгийн ахалж буй Улсын Их Хурлын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.