Шүүх эрх мэдэл, Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын ерөнхий газар, мөрдөн байцаах алба болон ШШГЕГ-т хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг танилцууллаа

0

ХЭҮК-оос иргэний нийгмийн байгууллага, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МҮЭ-ийн холбооны салбарын ҮЭ-ийн холбоо болон анхан шатны хороодын дарга тэргүүлэгч сонгуульт, удирдах албаны ажилтныг хамруулсан “Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалал” хэлэлцүүлгийг 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан.

Тэгвэл шүүх эрх мэдэл, прокурор, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Монголын Хуульчдын холбоо, Монголын Эмнести интернэшнл зэрэг байгууллагын төлөөллийг хамруулсан ээлжит хэлэлцүүлгийг энэ оны тавдугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Дээрх хэлэлцүүлэг нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн 6 дугаар бүлэг болох “Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалалт” бүлгийг талуудад танилцуулж, харилцан санал солилцоход оршиж буй юм.

342530325_146725544898322_3427895807884493774_n.jpg

Хууль сахиулах, мөрдөх, шүүн таслах албаны нийт 50 гаруй оролцогч оролцсон уг хэлэлцүүлгийг нээж ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “Ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хүний эрх хамгаалагч гэнэ” гэж өргөн агуулгаар тодорхойлсон гэдгийг онцлоод “хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах”, “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа”-г хуульд хэрхэн тодорхойлсныг оролцогчдод тайлбарлав.

Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл 6 дугаар бүлгийн хүрээнд нийт 2063 оролцогчийг судалгаанд хамруулсан бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтны 83,9 хувь, хуульч, өмгөөлөгчдийн 87,17 хувь, прокурор, прокурорын байгууллагын ажилтны 95.4 хувь, цагдаагийн алба хаагчдын 95.2 хувь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 88,51 хувь нь өөрсдийгөө хүний эрх хамгаалагч гэж хариулсан гэдгийг онцоллоо.

Улмаар

  • цагдаагийн алба хаагчдын 33.95 хувь, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 44.05 хувь, прокурор, прокурорын байгууллагын ажилтны 43.82 хувь, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны 41.55 хувь нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаныг “мэдээгүй, мэдэхгүй”,
  • 34,65 хувь нь хүний эрх хамгаалагчийн хувьд ялгаварлан гадуурхалтад өртдөг
  • 16,47 хувь нь эрх мэдэл, албан тушаалаар дарамтлах, 13,76 хувь нь Үндэслэлгүйгээр эрх зүйн хариуцлага тооцох, тооцохоор сүрдүүлэх тохиолдол гардаг,
  • 61,92 хувь нь эрх зүйн орчин аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл гэж үзсэн.
  • 11,48 хувь нь төсөв, санхүүгийн хүрэлцээгүй байдал, 7,27 хувь нь ажиллах орчин нөхцөл бүрэн хангагдаагүй нь аюулгүй байдалд эрсдэл үүсгэдэг.
  • Хуульч, өмгөөлөгчдийн 25 хувь, прокурор, прокурорын байгууллагын ажилтны 14,15 хувь нь иргэд, олон нийтийн шүүмжлэл, буруу ташаа ойлголт нь эрсдэл үүсгэдэг гэсэн гэдгийг танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр

-ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов

-ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний, судлаач Сундуй,

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Т.Шинэбаяр,

-Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн сургалтын албаны дарга, ахлах прокурор Ц.Насанбат,

-ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Пүрэвбаатар,

-ШШГЕГ-ын Хорих ял эдүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй,

-Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Ч.Өнөржаргал,

-Нийслэлийн Өмгөөлөгчдийн холбооны зөвлөлийн дарга Т.Ихтамир нар хүний эрх хамгаалагчийн эрх хамгаалахад тулгамдаж буй асуудлаар илтгэл тавилаа.

Ташрамд дурдахад, ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийн “Хүний эрх хамгаалагчийн эрх, хамгаалал” бүлгийн хүрээнд дараах саналыг УИХ-д хүргүүлсэн юм.

Үүнд,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэх байгууллагыг тодорхой заах,

Цагдаагийн байгууллагад хүний эрх хамгаалагчийг хамгаалах чиг үүрэг нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний эрх хамгаалагч, түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийг хамгаалах арга хэмжээний зардлыг улсын төсөвт тусгаж, ЦЕГ-ын Гэрч, хохирогчийн хамгаалах хэлтсийн орон тоог нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх,

Хүний эрх хамгаалагчдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудалд тавих прокурорын хяналтыг сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийг УЕПГ-аас нэгдсэн байдлаар татаж хянан, үр дүнг олон нийтэд мэдээлэх горимыг тогтоох санал хүргүүлсэн юм.

344260990_253844907122473_334767003318012229_n.jpg

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *