Д.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв

0

2023.06.07 17:39

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг  хянан хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 жил хорих ял, Бао Гуо Жунд Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *