Д.ТОГТОХСҮРЭН: УРЬДЧИЛСАН САНАЛ ХУРААЛТ СОНГУУЛИЙГ БУЛХАЙТАЙ БОЛГОЖ БАЙСАН УЧИР АВАХАА БОЛЬСОН
Сонгуулийн тухай хуулийн талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 36 улс төрийн нам хэрэгжүүлнэ. Тэдний боловсон хүчний чадавхыг хангаж тэдний эрхийг хангах ёстой. Хоёрдугаарт, жагсаалтад 24 эмэгтэй гишүүн орж ирэх боломжтой. Ардын нам листнээс 18 суудал авлаа гэхэд есөн эрэгтэй, есөн эмэгтэй байна. Энэ бол асар том боломж. Хөгжингүй орнуудад квот тогтоодог. Манай нам ҮХНӨ-ийг өргөн барихаас өмнө 30 хувь гэж өргөн барьсан. Түүгээрээ байгаа. Ажлын хэсгээс 50 гаруй санал гарсанаас бүгд дэмжигдсэн. Урьдчилсан санал хураалтыг ажлын хэсгээр хэлэлцэж байгаад шаардлаггүй гэж үзсэн. Яагаад гэвэл урьдчилсан санал нь сонгуулийн луйвар, булхайтай холбоотой байсан. Урьдчилсан санал хураалтаар олноороо өөр тойрогт санал өгч асуудал үүсгэдэг маргаан гарсан. Тиймээс гурван том дэвшил гаргасан. Нэгдүгээрт, согуулийн хуудсыг автомаар тоолох, урьдчилсан сонгуулийн санал хураалт авахаа больсон” гэлээ.