“Хөгжлийн банк“-ны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 41 дэхь өдрөө үргэлжилж байна
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлснээс хойш үргэлжилсээр буй. Хурал ажлын өдрүүдэд хуралдаж байгаа билээ. Тэгвэл тус шүүх хурал өнөөдөр 41 дэх өдрөө хуралдаж байна.