ЦЕГ: Гацууртын Л.Чинбатын асуудалд хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа элдэн хөөж, дайрч буй бичлэг цахим орчинд тархаад байна.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13:20 минутад “Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна. Оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна гэх” дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт аймгийн төвөөс тус сум руу Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байна” гэв.