МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ, ГЭМТ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООН АЖИЛЛАЖ БАЙНА

0

Цагдаагийн Ерөнхий газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт, борлуулалт, бүлэг бөөгнөрөл, сэжигтэй байр байгууламжуудыг илрүүлж, хяналтад авах, хууль бус үйл ажиллагааг саармагжуулах, өсвөр насны хүүхэд залуучуудыг мансууралд урвуу татдаг этгээдүүдийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах нууц ажиллагаа, гэнэтийн үзлэг, шалгалт тогтмол зохион байгуулж ажилласаар байна.

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудтай ажилладаг багш, нийгмийн ажилтан, мэргэжилтэн нарт зориулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай ойлголт, хор уршиг, үр дагавар, хууль эрх зүйн зохицуулалтын талаар болон сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, багш, мэргэжилтэн нарын зөвлөмж зөвлөгөө, дүрс бичлэг, гэрэл зураг бүхий цахим гарын авлагыг бэлтгэж иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой ажил арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

АНУ-д үйлдвэрлэсэн хар тамхи, мансууруулах бодисыг молекулын түвшинд тандан илрүүлэгч “TARGET ID”, “HBI-120”, “SABRE™5000”, “Ionscan” 600 болон “В-Scan16HR-FB” рентген төхөөрөмж, “FA2004” аналитик жин, “OHAUS – USA” зөөврийн жин зэрэг өндөр хүчин чадал бүхий орчин үеийн техник хэрэгслийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь хар тамхи, мансууруулах бодисын холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажилд бодит үр дүнгээ өгч байна.

Цаашид тус газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, нийлүүлэлт борлуулалттай тэмцэх ажлыг улам эрчимжүүлж, өсвөр насны хүүхэд, залуучуудад чиглэсэн урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *