УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын даргын айчлалаар далимдуулж, “Роснефть”-ийн захирал И.И.Сечинтэй уулзахаар очжээ

0

УИХ-ын гишүүн, “Сод Монгол групп”-ийн Ц.Анандбазар УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй айлчлалын  араас буюу энэ сарын 19-нд ОХУ-д очжээ. Тэрбээр УИХ-ын даргын айлчлалаар халхавчлан ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал И.И.Сечинтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Хэдийгээр УИХ-ын дарга “Манай хуулиар татвартай байсан нефть бүтээгдэхүүнийг татваргүй болгочихлоо. Эртний түнш энэ компанитай гэрээ хийгээрэй” гээд улайм цайм хэлчихгүй ч дагалдан яваа бизнесийн төлөөллийн нэр хүнд, ашиг сонирхол заавал нөлөөлдөг тал бий.

Нэгэн жишээ дурдахад, Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 7-нд Владивостокт зохион байгуулагдсан “Дорнын эдийн засгийн форум”-д оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй нэгэн санамж бичгийг байгуулсан. Энэ бол шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг бөгөөд энэхүү лоббины гол эзэн нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байсан юм. Яагаад гэвэл тэрхүү концессийн эзэмшигч нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” компани байсан юм.

Үүний дараахан “Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжгүйгээр хууль бусаар санамж бичиг зурчихлаа” гэж салбарынхан нь шүүмжилж байсан удаатай. Дараа нь тэрхүү санамж бичгээ Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнээр гарын үсэг зуруулж ажил болгохоор олон удаа шахсан ч Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зураагүй байдаг.

Тэр байтугай У. Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг концессоор өгөх асуудал орж ирэхэд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж түүний үгийг дэмжсэн байдаг. Гэхдээ уг тогтоолын төсөл салбарын сайдынх нь эсэргүүцсэнээр “унасан” байдаг аж.

Харин тэрхүү лоббиг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хийсэн байдаг. Түүний хувьд хувийн компанийнх нь ашиг сонирхол үргэлж дээгүүрт тавигдаж, УИХ-ын гишүүний албан үүрэг “бизнесийн хэрэглэгдэхүүн” нь болсоор ирсний тод жишээ.

Энэ удаад ч гэсэн УИХ-ын даргын айлчлал эхлэхээс хоёр хоногийн өмнө, Үндсэн хуулийн Цэцээс “Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд, Мягмар гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд “өөрт нь таалагдаагүй, хувийн эрх ашигт нь нийцээгүй” шийдвэр гаргамагц ийнхүү өөрийнхөө УИХ-ын гишүүний нэр хүндийг, УИХ-ын даргын албан ёсны айлчлалын нэр хүндийг ашиглахаар ийнхүү очсон гэж харагдаж байгаа юм.

Ингэхдээ тэр яавч нийт нефть бүтээгдэхүүн импортлогчдынхоо төлөө биш, зөвхөн өөрийн компанийн асуудлыг л шийдээд ирэх нь тодорхой гэдэг мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн баттай эх сурвалж, хэсэг иргэд өгч байгаа юм. Учир нь тэд өөрсдийг нь ашиглан, тодорхой хуулийн этгээдүүд рүү дайрч гүтгэх асуудлыг бий болгож турхираад өөрөө давуу эрх авч хямд үнээр гэрээ хийхээр УИХ-ын даргыг дагаад явчихлаа, бид хохирч үлдлээ. УИХ-ын дарга болон Ц.Анандбазар гишүүн хоорондын “Бага тэнгэр сити” дэх хаус бэлэглэсэн асуудал ийнхүү үр дагавраа үзүүлсээр байгаа нь авлигын нөхцөл байдал илрэх ёстой хэрэг хэмээн үзэж АТГ-т хандана гэдгээ ч мэдэгдсэн юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *