АН: Нэг Монгол хүн 30 сая төгрөгийн өртэй болсон байна

0

Ардчилсан намаас ” Өрийн дарамтгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол Улсыг гадаад, дотоодод яаж сүйрүүлж байгааг монголчууд мартах шахаж байгаа хэд хэдэн тоо мэдээллийг бид дахин сануулж байна. ЖДҮ-ийн асуудал, нүүрсний хулгай, хөгжлийн банкны асуудал хэдэн саяас халиад хэдэн тэрбумаар, хэдэн их наядаар яригддаг боллоо. Нэг аймгийн нэг жилийн төсвөөр яригддаг байсан хулгай Монгол Улсын хэдэн жилийн төсвөөр яригддаг боллоо. Нүүрсний хулгай, ЖДҮ-тэй холбоотой асуудалд төрийн алба хаагчид, эрх баригчид хэн хариуцлага хүлээсэн бэ?

2020 оны 11-р сараас эхлэн ковид дэгдэж нийт 20,3 их наядын мөнгөн дүн төсөвлөсөн байна. Түүний 5,1 их наядыг улсын төсвөөс баталсан, 10 их наядыг Л.Оюун-Эрдэнэ төсөвлөсөн, Эрдэнэт үйлдвэрээс 1 их наяд, Оюутолгойгоос 1 их наяд, гадаадын зээл тусламжаар 3 их наяд гэх мэтчилэн авсан байдаг. Гэхдээ энэ их мөнгө яг юунд зарцуулагдсан бэ?

Тодруулбал та бидний 200,000 айлын орон сууцыг барих мөнгө яг хаашаа орчихсон бэ? Үүнд хариулт өгөхийг шаардаж байна.

Зөвхөн нэг төрийн албан хаагчийн өрөөнийх нь сейфэнд нэг аймгийн 1 жилийн төсөв байж байдаг. Ийм байж болох уу?

Тэд хээл хахууль, авлигыг илчилнэ гэдэг уриа лоозонгоо ярьсаар байна. Нэг Монгол хүн 30 сая төгрөгний өртэй болсон байна. Үүнтэй холбоотой Ардчилсан намаас “Өрийн дарамтгүй Монгол” Үндэсний хэлэлцүүлгийг эхлүүлсэн” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрх баригчдад шорон нь байна, хууль хяналтын байгууллага нь байна, мөнгө нь байна гэтэл түүнийгээ иргэд, олон нийтийн сайн сайхан руу биш үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд рүү чиглүүлж байна. Сүүлийн 3 жилийн туршид сошиалыг хаах гэж оролдож байна, мэдээллийг хадгалах, мөрдөн байцаалтын нууцыг задласан гэдгээр, иргэд хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл олж авах эрхтэй энэ бол Ардчилсан засаглал бүхий улсын онцлог юм.

Д.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн жил хорих ял авсан. Би иргэнийхээ хувьд, сөрөг хүчнийхээ хувьд дуу хоолойгооо илэрхийлэх эрхтэй. Авлига авсан, өгсөн нь аль аль нь хариуцлага хүлээдэг хууль манайд бий. Гэтэл дамжуулсан гэсэн зүйл заалт байдаггүй, төрийн албан хаагчийг ам хэлээр дормжилсон гэдэг нь зөрчлийн хуулиар шийдэгддэг. Өөр нэг асуудал нь тухай үед Хөх хотод ажиллаж байх үедээ галт тэргээр явах зардлыг онгоцоор явсан юм билээ. Тэр зардлаа ч төлж улсыг ямар нэг хохиролгүй болгосон.

Ардчилсан намын дэд дарга П.Батчимэг:

Ардчилсан намаас “Өрийн дарамгүй монгол” үндэсний хэлэлцүүлгийг Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 суманд эхлүүлж эд өрнөлтийн байдалтай явагдаж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг өсч байна, уул уурхайгаас авч буй ашиг нэмэгдэж байгаа талаар онцолдог ч бодит байдал дэээр иргэдийн амьдрал өрнөөс өрний хооронд байна.

Би болон манай баг Дорнод аймгийн 14 сум, 18 баг дээр ажиллаж залуучууд, ахмадууд, төрийн байгууллага, ажилтан, албан хаагчидтай уулзаж санал, хүсэлтийг сонсож иргэдийнхээ амьдрал, нийгэм, эдийн засгийн байдлыг нүдээр харлаа. Өрнөөс өрний хооронд хоног төөрүүлж байгаа иргэдээ бид яаж амьдруулах вэ, 3 жилийн өмнө УИХ-д нэр дэвшээд явж байхад амьдрал арай дээр байсан юм. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал түүнээс хэд дахин хүндэрсэн байна. Энэ бол төрийн данхар бүтэц, Засгийн газар, УИХ-тай шууд хамааралтай асуудал юм. Ард түмний нуруун дээр маш том дарамт болж байна. Өнөөдөр бид иргэдийнхээ дааж, давшгүй олон зээлийг яг яах вэ, залуус аймагтаа, сумдаа эзэн нь болж ажиллаж, амьдрах боломж алга байна.

Өнөөдөр Ардчилсан нам баруун төвийн үзэл баримталалтай, ийм ч учраас Ардчилсан намыг залуус, иргэд маань хүлээж байна. Залуусын сонголт өөрчлөгдөж байна. Тэд маань яаж амьдрах вэ гэдгээ сонголт хийхэд бэлэн болсон байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *